Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 118 дахь удаагийн ээлжит барилдаанд 480 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Увс аймгийн Түргэн сумын харьяат, Алдар спорт хороо, Увснуур дэвжээний бөх, сумын баяр наадмын 2 түрүүтэй заан Батбаатарын Цагаанбанди 9 даван анх удаагаа түрүүлж, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, Хилчин спорт хороо, “Хангалын бор овоо” ХХК, Өнө мөнх констракшн, “Таванхан” дэвжээний бөх, сумын баяр наадмын 3 түрүүтэй заан Амарсанаагийн Амархүү хоёр дахь удаагаа үзүүрлэв.